НЗД-ын 2013.07.30-ны биелэлт

Report
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
2013.07.30
Үүрэг даалгавар-1: Нийслэлийн хэмжээнд 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг
байгууллага бүр сайтар хангаж ажиллах.Өвөлжилтийн бэлтгэл хангах комиссуудаа хуралдуулж
тулгамдсан асуудлуудаа авч хэлэлцэх, шийдвэр гаргах, санал боловсруулж дээд шатны
байгууллагад хүргүүлэх.
Дүүргийн хэмжээнд 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсгийг
дүүргийн Засаг даргын 189 дугаар захирамжаар байгуулан орон сууцны контор, хороо, эмнэлэг,
халаалтын зуухны компаниуд, сууц өмчлөгчдийн холбоод, сургууль, цэцэрлэгт хийгдэх их болон
урсгал засварын ажлуудыг салбар тус бүрээр нь төлөвлөн, нийт 3 чиглэл бүхий 5 бүлэг 128
заалт бүхий ажлын төлөвлөгөөг Засаг даргаар батлуулан, өвлийн бэлтгэл хангуулах ажлыг
чанартай гүйцэтгүүлэхээр ажлын хэсэг хяналт тавин ажиллаж байна.
Орон сууцны “Өнөр энх өргөө” ОНӨААТҮГ-ын их засварын ажил 50%, урсгал засварын
ажил 82%, “Өнөр тулга өргөө”ОНӨААТҮГ-ын их засварын ажил 45%, урсгал засварын ажил 72%,
“Москва өргөө” ОНӨААТҮГ-ын урсгал засварын ажил 85%, Таван шар өргөө-ОНӨААТҮГ-ын
урсгал засварын ажил 70%, Аржанар-ХХК-ын урсгал засварын ажил 20%, Жинст өргөө-ХХК-ын
урсгал засварын ажил 60%, Халаалтын зуухны Талст эрчим, Хоёулаа хүү, Анусервис-ХХК-иудын
урсгал засварын ажил 35-45%-тай хийгдэж байна,
Сууц өмчлөгчдийн холбоодын урсгал засварын ажил 50-60%-тай хийгдэж байна.
Үүрэг даалгавар-2: Нийтийн орон сууцны байруудын дээврийн засварын ажлын
жагсаалтыг дүүргүүдийн ЗДТГ-ууд хавтгайруулан гаргаж өгснөөс эхний ээлжинд
засварлахыг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн учир дээврийн засварын ажлыг
гүйцэтгэх, захиалагчийн хяналт тавих, хүлээн авах байгууллагууд ажлаа
уялдуулж шуурхай ажиллах.
Сууц өмчлөгчдийн орон сууцны хороо төсвийн тодотголоор 5 дугаар
хорооны “Өнөр-19” СӨХ-ны 19 дүгээр байр, 16 дугаар хорооны “Соёлт”
СӨХ-ны 30 дугаар байр, 17 дугаар хорооны Өргөө-33 СӨХ-ны 33
дугаар байрны, 18 дугаар хорооны “Мөнгөн цом”СӨХ-ны 13 дугаар
байр, 19 дүгээр хорооны “Тохилог”СӨХ-ны 4б дүгээр байр, 20 дугаар
хорооны “Хотхон-8” СӨХ-ны 8 дугаар байрны дээврийг тус тус
засварлуулахаар хөрөнгө оруулалтын жагсаалтад оруулж Нийслэлийн
Хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн.

Нийслэлийн удирдлагууд Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй хийсэн
уулзалтын үеээр нийт 42 иргэн оролцсон бөгөөд, тэдгээрийн гаргасан санал
хүсэлтийг ангилвал: Газрын асуудлаар 10 хүсэлт, орон сууцны асуудлаар 18
хүсэлт, барилга хот төлөвлөлтийн асуудлаар 3 хүсэлт, Хөдөлмөр, нийгмийн
халамж чиглэлээр 2 хүсэлт, бусад асуудлаар 9 хүсэлт нийт 42 санал
хүсэлтэд хариу өгч шийдвэрлэв.
Үүрэг даалгавар-4: Улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013
онд нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилтын
ажлуудын гүйцэтгэл төлөвлөсөн хэмжээнд /137 ажил нэр төрлөөр/ хүрэхгүй
байгааг ажил хариуцсан удирдлагууд анхаарч ажлын гүйцэтгэл, үр дүнд тавих
хяналтыг сайжруулах.
Дүүргүүдийн Засаг дарга нар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд
хийх ажлын жагсаалтыг иргэдээрээ хэлэлцүүлэн, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө
гарган нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх.
2014 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 34 СӨХны 53 орон сууцны дээврийн засвар хийх, 23 СӨХ-ны 128 цахилгаан
шатыг шинэчлэх, орон сууцны хорооллын доторхи 4,9 км авто замыг
засварлах, 15,9 км авто замыг шинээр буюу шинэчлэн засварлах, гэрэл
цахилгаангүй 2007 айл өрхийг цахилгаанаар хангах дэд станц барих,
гэр хорооллын 22 хорооны айл өрхийн ундны усны хүрэлцээ хангамжийг
сайжруулж нэмэгдүүлэхээр усан сан барих зэрэг саналуудын жагсаалт
гаргаж Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэст хүргүүлсэн.
Үүрэг даалгавар-5: Нийслэлийн Авто замын газар авто замын засвар,
шинэчлэлтийн ажлуудыг графикт хугацаанаас өмнө дуусгуулах зорилт
тавин ажиллах. /2013.09.01-ний дотор/
Зүүн салааны 3.6 км авто замыг шинэчилж, шинээр 1.2 км авто зам
үргэлжлүүлэн “ОДНД”-ХХК, Буяны 2.6 км /2, 3, 26 дугаар хорооны/ авто замын
шинэчлэлтийн ажлыг Мижид-ХХК, 22-ын товчооны 10,6 км авто замын
шинэчлэлтийн ажлыг Бэрх зараа-ХХК тус тус гүйцэтгэж байна.
Үйлдвэрчний эвлэлийн гудамжны Баянхошуу чиглэлийн авто замын өргөтгөл,
шинэчлэлтийн ажил дуусч байна. /3.4 км/
Баруун салааны 4.1 км авто зам , 37.24 у/м гүүр барих ажил, Оðáèò-Òàõèëòûí 7.1
км àâòî çàм, 37.24 у/м гүүрийг барих ажил, Жаргалант тосгоны 17 км авто зам
тавих ажил дууссан.
“Гудамж” төслийн хүрээнд Саппорогийн тойргийг дөрвөн замын уулзвар болгох
ажлын зураг төслийг “Танил санаа” ХХК, зам барилгын ажлыг “Наранбулаг Хан”
ХХК тус тус хийж гүйцэтгэсэн.

Одоогоор хаврын тохижилтын ажлаас 4 ажил дууссан тул цаашид
арчилгаа тордолгоо хийж, эзэнтэй байлгах зорилгоор 12,14, 16, 27
дугаар хорооны нутаг дэвсгэрт тохижуулж байгуулсан хүүхдийн
тоглоомын талбайг Сууц өмчлөгчдийн холбоодод нь хүлээлгэн өгөөд
байна.
Үүрэг даалгавар-7: Захирагчийн ажлын алба, нийслэлийн ЗДТГ-ын Хяналтшинжилгээ, үнэлгээний хэлтэс хамтарч орон сууцны хорооллын доторхи явган
болон авто замын цэвэрлэгээний байдлыг дүүрэг бүрээр шалгаж, дүгнэлт гарган
танилцуулах
Орон сууцны хорооллын доторхи авто замын арчилгаа, цэвэрлэгээг дүүргийн
ТЦҮ, ТҮТ, НҮТ ААТОНӨҮГ-ын ажилчид хийж гүйцэтгэж байна.
2013 оны эхний хагас жилийн байдлаар орон сууцны 9 хороонд авто замын
арчилгаа, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээнд 9 хүн ажиллаж байна.
Үүрэг даалгавар-9: Цаг үеийн ажлыг эрчимжүүлж ажиллах. Тухайлбал: Нийтийн
эзэмшлийн зам, талбай болон байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ойр орчны хогийн
ургамлыг цэвэрлэж тээвэрлүүлэх, хүн, мал амьтдын гоц халдварт өвчин, гал, усны
аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авах, болзошгүй байдалд
бэлэн байх, эх орны хэрэгцээний хүнсний ногоогоор нийслэлчүүдийг хангах ажлыг
зохион байгуулах гэх мэт.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн
01/941 тоот албан даалгаврын биелэлтийг хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл
ажиллагаа явуулдаг 472 аж ахуйн нэгж байгууллагуудад албан даалгавар хүргүүлэн хөл газрын
ургамал устгах ажлыг зохион байгуулан ажиллаа.
2013 оны 07 дугаар сарын 10-наас 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх
хугацаанд нийтдээ 83918 м2 талбай цэвэрлэж 597,9 тн хөл газрын ургамал устгасан.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/694 тоот “Хүн, малын гоц
халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга
хэмжээг
эрчимжүүлэх тухай” захирамжийн дагуу тус дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын
29-ний өдрийн 312 тоот захирамжийг гаргуулж, тус дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт
байрлах 22-ын авто техникийн шалган нэвтрэх товчоон дээр дүүргийн Цагдаагийн 1 дүгээр
хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн тасгийн албан хаагчдыг тарваган
тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлгэж ажиллаж байна. Мөн
Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийг Эмээлт, Баруун туруун зэрэг газруудад
хяналт шалгалт хийж ажиллаж байна.
Тус авто техникийн шалган нэвтрэх товчоонуудад тарваган тахал өвчөөс урьдчилан сэргийлэх,
сэрэмжлүүлэх тараах материал, плакадуудыг аж ахуй нэгж байгууллага, иргэдэд тарааж
урьдчилан сэргийлах сурталчилгааны ажлыг хийж ажиллаж байна.
Мөн тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг тус хэлтсийн хэлтэс, 11,26,29
дүгээр ангиудын нийт 58 албан хаагчийг хамрууллаа.
Үүрэг даалгавар-10: Нийтийн эзэмшлийн талбайг цэцэгжүүлсэн, зүлэгжүүлсэн нь
иргэдийн талархлыг хүлээж байна. Тарьсан, суулгасан цэцгийн мандлуудыг
технологийн дагуу арчилгаа хийж энэ байдлаар байлгахад Захирагчийн ажлын
алба, Хот тохижилтын газар хүч бололцоогоо улам дайчлан ажиллах. Ирэх жил
хотыг цэцэгжүүлэх, ногооруулах зардлыг төсвийн төсөлд оруулах.
Москвагийн гудамжны төв замын голын бульберт нийслэлийн Хот тохижилтын
газраас хайлс модоор ургамалан хашлага хийж орчин үеийн шийдэл бүхий
цэцгийн мандал байгуулан тохижуулсан. Москвагийн гудамж, Залуус, Барилгачин
Үйлдвэрчний эвлэлийн гудамжны ногоон байгууламжийн арчилгаа тордолгоог
Итгэлт хүлэг ХХК, Ачид элбэг ХХК, Цэцэрлэгжилт ХХК, Торгон зүлэг ХХК –иуд
тус тус хариуцан 11 дүгээр сарын 1-ныг хүртэл арчилгаа тордолгоог хийж
гүйцэтгэхээр ажиллаж байна.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

similar documents