БАНКНЫ ЗОХИСТОЙ ЗАСАГЛАЛЫН ЗАРЧМУУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

Report
БАНКНЫ ЗОХИСТОЙ
ЗАСАГЛАЛЫН ЗАРЧМЫГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ, ТҮҮНД ХЯНАЛТ
ТАВЬЖ БАЙГАА ТУХАЙ

МОНГОЛБАНК

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2006 ОНЫ 12 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН 594
ТООТ ТУШААЛААР
“БАНКУУДЫН ЗОХИСТОЙ УДИРДЛАГЫН ЗАРЧМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
ЖУРМЫН ЗӨВЛӨМЖ”

Уг зөвлөмжийг хэрэгжүүлж эхэлсэн боловч банкны холбогдох этгээдэд хязгаарлалтаас
хэтэрсэн зээл олгох, банкуудын төлбөрийн чадвар буурах, банкны томоохон хувь
нийлүүлэгчид өөрт ногдсон эрх мэдлээ урвуулан ашиглах зэрэг банкуудын удирдлагын
үйл ажиллагаатай холбоотой асуудлууд үүссээр байсан. Иймд Монголбанкнаас
банкуудын удирдлагын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг зохицуулах, банкны
секторд учирч болох эрсдлийг урьчилан сэргийлэх үүднээс дээрх зөвлөмжийг
баримтлан журам боловсруулсан.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2010 ОНЫ 05 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДРИЙН 311
ТООТ ТУШААЛААР БАТЛАГДСАН “БАНКНЫ ЗОХИСТОЙ ЗАСАГЛАЛЫН ЗАРЧМУУДЫГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ”
Журмын зорилго нь: Банкны ТУЗ болон гүйцэтгэх шатны удирдлагын үйл
ажиллагааг банкны хувь нийлүүлэгч болон бусад сонирхол нэгтэй этгээдийн эрх
ашигт нийцүүлэх, улмаар банкны зохистой засагаллын тогтолцоог боловсронгуй
болгоход оршино.
Журам доорх бүлгүүдээс бүрдэнэ.Үүнд:
1.
Ил тод байдал
2.
Хувь нийлүүлэгчдийн бүтэц
3.
Хувь нийлүүлэгчдийн зохистой удирдлага
4.
ТУЗ-ийн эрх, үүрэг
5.
Гүйцэтгэх удирдлага
6.
Дотоод хяналт
7.
Дотоод аудит
8.
Хөндлөнгийн аудит

Энэхүү бүлэгт банкуудын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах,
харилцагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс байгууллагын цахим хуудсанд
банк, түүний санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн, өмчлөл болон
засаглалд гарсан өөрчлөлтийн талаар үнэн зөв мэдээллийг цаг тухайд нь
нийтэд мэдээлсэн эсэхийг хянаж байна.

Мөн банкуудын үйл ажиллагааны ил тод байдлыг ханган ажиллаж байгаа
эсэхийг хянах үүднээс шинэчлэгдэн батлагдсан “Банкны тухай хууль”-ийн 38
дугаар зүйлд тусган өгч, дээрх мэдээллүүдийг байршуулсан эсэхийг улирал
бүр хянаж байна.

Хууль тогтоомжийн дагуу хувь нийлүүлэгчдийн хурал компанийн хувьд
удирдах дээд эрх бүхий нэгж юм. Энэ бүлэгт хувь нийлүүлэгчдийн бүтэц
болон тухайн банк өөр хуулийн этгээд эсэх, түүний толгой компанийн
удирдлагын зүгээс зохистой засаглалын хэрэгжилтийг хангадаг, зөв
ойлголттой эсэхийг хянаж байна.
3. Хувь нийлүүлэгчдийн зохистой удирдлага

Хувьцаа эзэмшигчид нь хувьцаагаа шилжүүлэх, мэдээллийг цаг тухайд авах,
хувь нийлүүлэгчдийн хуралд оролцох, ТУЗ-ийн гишүүдийг сонгох, чөлөөлөх,
компанийн ашгаас хувь хүртэх зэрэг эрхтэй. Иймд хувь нийлүүлэгчид өөрт
олгогдсон эрхээ бүрэн утгаар нь хэрэгжүүлж байгаа эсэх, ижил төрлийн
хувьцаа эзэмшиж буй хувь нийлүүлэгчдэд тэгш эрхтэйгээр хандаж буй эсэхэд
хяналт тавина.

ТУЗ нь банкны үйл ажиллагаа болон санхүүгийн тогтвортой байдлын талаар
хариуцлага хүлээх үндсэн нэгж юм. ТУЗ нь банкны баримтлах хэтийн
стратеги
төлөвлөгөөг
боловсруулан
төлөвлөгөөний
хэрэгжилттэй
холбоотойгоор удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавина. ТУЗ-ийн гишүүд
банкны удирдлагын үйл ажиллагааны талаар хүлээх эрх, үүрэг, хариуцлагаа
ухамсарласан эсэх, банкны ТУЗ-ийн бүрэлдхүүнд ажиллах гишүүдийн тоо нь
зохистой эсэх, ТУЗ нь ёс зүйн өндөр шаардлагыг ханган ажиллаж, банкны үйл
ажиллагааны талаар шударга, хараат бус дүгнэлт өгөх, бие даан шийдвэр
гаргах чадвартай эсэх, хараат бус гишүүн үүргээ хэрхэн биелүүлж байгаа
эсэхийг хянана.
4.2 Сонирхлын зөрчилдөөн

ТУЗ-ийн шийдвэр гаргалтад улс төр, хувь нийлүүлэгч болон гүйцэтгэх
удирдлагын зүгээс хэт давамгай нөлөө үзүүлэх, дээрх нөлөө нь банкны
нийтлэг эрх ашигт сөргөөр нөлөөлөх, ажил үүргээ гүйцэтгэх үйл явцад ашиг
сонирхлын зөрчил үүссэн эсэхийг хянана.

Банкны эрхэмлэх үнэт зүйл болон ёс зүйн хэм хэмжээ, хууль тогтоомжийн
хэрэгжилтийг хангах тогтолцоог бүрдүүлсэн байх. ТУЗ, гүйцэтгэх удирдлага
болон банкны ажилчид ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй гэрээ,
хэлцлийг банкнаас боловсруулсан дүрэм журмын дагуу хянан зохицуулж буй
эсэхийг хянана.
4.5 Хороод

ТУЗ нь эрх, үүргээ хэрэгжүүлэх үүднээс дэргэдээ хороодуудыг
бүрдүүлсэн байна. Эдгээр хороодууд нь өөрт оногдсон ажил үүргээ
гүйцэтгэх шаардлагатай бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааны найдвартай,
ил тод байдлыг хангах үүднээс хороонд ажиллах гишүүдийн тоо,
бүрэлдэхүүн болон үйл ажиллагааг зохицуулах, журмуудыг боловсруулж,
хэрэгжилтийг хянах тогтолцоог бүрдүүлсэн байхыг шаардана.

Банкуудын гүйцэтгэх удирдлагад ажиллаж буй албан тушаалтнууд нь ТУЗ-өөс
баталсан бодлого дүрэм болон журмын хэрэгжилтийг хянах зорилгоор
банкуудын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцсан салбарын удирдлагуудын
үйл ажиллагаанд тавиж буй хяналтын тогтолцоог хянах.
6. Дотоод хяналт

Банкуудын дотоод хяналтын тогтолцоо хэрхэн хэрэгжиж буй эсэх, гүйцэтгэх
удирдлагаас тогтмол хяналт тавьж буй эсэхэд хяналт тавина.
7. Дотоод аудит

Банкуудын дотоод аудит нь банкны дотоод аудитын талаар баримтлах
бодлогыг боловсруулж, банкинд танилцуулсан эсэх, мөн дотоод аудитын
дүрэм журмыг боловсруулсан эсэх, гарын авлага зэргийг эсэхийг
боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавьсан, банкны дотоод хяналтын
тогтолцоо болон үйл ажиллагааны зохистой хэм хэмжээг хангаж ажилласан
байдалд үнэлэлт, дүгнэлт өгдөг эсэхэд хяналт тавина.

Бүх банкуудын ТУЗ, гүйцэтгэх удирдлага нь хөндлөнгийн аудиторын үйл
ажиллагааг үр ашигтай явуулах, санхүүгийн тайлан болон дүгнэлтүүд нь
банкны үйл ажиллагааг илэрхийлж буй эсэхэд бодитой дүгнэлт гаргасан
эсэх, журамд заасан өөр бусад шаардлагуудыг хангасан эсэхэд хяналт
тавина.
Банкуудын зохистой засаглалын зарчмуудын
хэрэгжилтийн биелэлтийг тайлагнах
“Банкуудын зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэх журам”-ын биелэлтийг
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 311
дүгээр тушаалаар батлагдсан “Банкуудын зохистой удирдлагын хэрэгжилтийг
үнэлэх үнэлгээний загвар”-ын дагуу банкныхаа зохистой засаглалын дотоод
үнэлгээг хагас жил тутамд хийж, Монголбанкинд ирүүлж байна.
Ил тод байдал
№ Асуултууд
Банкны
үнэлгээ
ХШ-ын
үнэлгээ
Цахим хуудас болон жилийн тайлан тусгагдсан байдал
1
(1)
Аудитлагдсан санхүүгийн тайлан, холбогдох тайлбар, аудитын дүгнэлт
г.м
-
-
(2)
Компаний эрхэм зорилго:
Компаний эрхэм зорилгоос гадна банкны бизнесийн үйл ажиллагаа,
ажилтан, албан хаагчид, удирдлагын ёс зүйн талаар баримтлах
бодлого болон зохистой засаглалын талаар холбогдох үйл
ажиллагааны журам, бодлогыг тодорхойлж, боловсруулсан эсэх
-
-
(3)
Банкны дүрмийн санд хяналтын багц эсвэл томоохон хувийг эзэмшдэг
хувь нийлүүлэгчдийн нэрс тэдгээрийн талаарх мэдээлэл,
-
-
(4)
Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын
боловсрол, туршлагын талаарх мэдээлэл,
-
-
(5)
Банкны холбогдох этгээдэд олгосон зээл болон түүнтэй адилтгах
актив хөрөнгийн талаар (баталгаа, аккредитив г.м)
-
-
(6)
Банкийг төлбөрийн чадварын хүндэлд оруулж болзошгүй их
хэмжээний зээл болон түүнтэй адилтгах хөрөнгийг олгосон эсэх
-
-
(7)
Үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт
-
-
Тайлбар
Нийт оноо
Банкны
авсан оноо
Нийт эзлэх
хувь
I
Ил тод байдал
70
10
II
Хувь нийлүүлэгчдийн бүтэц
50
10
III
Хувь нийлүүлэгчдийн зохистой
удирдлага
100
10
IV
ТУЗ-ийн эрх, үүрэг
990
38
V
Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаа
170
12
VI
Дотоод хяналт
20
2
VII
Дотоод аудит
210
10
VII
Хөндлөнгийн аудит
110
8
Нийт дүн
1720
100%
Банкны
эзлэх
хувь
“Банкуудын зохистой удирдлагын хэрэгжилтийг үнэлэх үнэлгээний загвар”-ын
дагуу үнэлэхэд асуулт тус бүр дээр үнэлгээ өгч, үнэлгээний нийт дүнг гаргаж,
нийт дүнд харгалзах хувийг тодорхойлж, үнэлгээний хүснэгтийн дагуу маш
сайн буюу 1-ээс муу хүртэл 10-ын хооронд үнэлгээ өгдөг.
Үнэлгээний хүснэгт
Үнэлгээ
Нийт (%)
1
90.00 дээш
2
89.99~80.00
3
79.99~75.00
4
74.99~70.00
5
69.99~65.00
6
64.99~60.00
7
59.99~55.00
8
54.99~50.00
9
49.99~40.00
10
40.00 доош

“Банкуудын зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэх журам”-ын
биелэлтийг Банкуудын 2010 оны жилийн эцсийн байдлаар хянаж үзэхэд
харьцангуй дэвшилт гарсан.

Үнэлгээний аргачлалыг улам боловсронгуй болгох, үнэлгээний асуултуудыг
оновчтой бөгөөд цомхон хэлбэрээр асуух.

Цаашид банкуудад зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэх журмын
хэрэгжилтийг газар дээр очиж шалгах, энэ талаар хариуцсан хүмүүстэй
тусгайлан сургалт хийж үнэлгээ дүгнэлтийг хийх талаар мэргэжлийн зөвөлгөө
өгөх зайлшгүй шаардлагатай болсон


similar documents