үзэх - МУИС

Report
“БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛИУД МУИС-ийн
ХӨГЖЛИЙН БОДЛОГОД”
НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ТАВИХ
БОДЛОГЫН ИЛТГЭЛ
МУИС
“Алтан гадас” одонт Худалдааны Сургууль
Захирал
Д-р, проф. Ж. ОКТЯБРЬ
2013 он
МУИС, Худалдааны сургуулийн тухай
товч танилцуулга
•
•
•
•
1924 онд байгуулагдсан
1991 он хүртэл Худалдааны техникум
1991 оноос Зах зээлийн коллеж
1996 оноос Худалдаа, үйлдвэрлэлийн дээд
сургууль
• 2010 оноос МУИС-ийн Худалдаа
үйлдвэрлэлийн сургууль
• 2011 оноос МУИС-ийн Худалдааны сургууль
Сургуулийн бүтэц
1. Тэнхим
• Худалдаа, маркетингийн тэнхим (Худалдааны
менежмент, Реклам зар сурталчилгааны менежмент)
• Менежментийн тэнхим (Үйлдвэрлэлийн
менежмент, Бизнесийн сэтгэл зүй)
• Зочид буудал, зоогийн газрын менежментийн
тэнхим
• Бизнесийн эрх зүйн тэнхим
• Нягтлан бодох бүртгэл – мэдээлэл зүйн тэнхим
( Нягтлан бодох-хяналт шалгалт, Нягтлан бодохмэдээлэл зүй )
2. Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв
3. Хэвлэх үйлдвэр
4. Оюутны байр
Нийт суралцагчдын тоо 1500
Нийт багш нарын тоо 62
2013-2016 онд Худалдааны Сургуулийг
хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр
1. МУИС, Худалдааны сургуулийн өнөөгийн
байдалд хийсэн шинжилгээ
2. Гадаадын их сургуулиудын туршлага
3. Худалдааны Сургуулийн хөгжлийн
хөтөлбөр
Нэг. Худалдааны Сургуулийн өнөөгийн
байдалд хийсэн шинжилгээ
Худалдааны сургуулийн өнөөгийн байдалд
дараахь 3 чиглэлээр шинжилгээ хийсэн.
 Баклавр, магистрын сургалт
 Эрдэм шинжилгээ, судалгаа, инноваци,
технологи дамжуулалт
 Гадаад дотоод харилцаа, хамтын ажиллагаа
Бакалавр, магистрын сургалтын үйл ажиллагаанд
дараахь шалгуур үзүүлэлтийн дагуу шинжилгээ хийсэн.
• Бакалавр, магистрын сургалтын хөтөлбөрөөр элсэн
суралцагч, төгсөгчдийн тоо, сурлагын чанар
• Тэтгэлгийн төрөл, тоо хэмжээ
• Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн тоо
• Профессорын баг, профессорын гүйцэтгэж байгаа эрдэм
шинжилгээ, судалгааны ажилд оролцогч магистрантын
тоо
• Сургалт судалгааны үйл ажиллагаанд нийцсэн сургалтын
орчин ба техник хэрэгсэл
• Багшлах бүрэлдэхүүн
Эрдэм шинжилгээ, судалгаа, инноваци, технологи
дамжуулалтын үйл ажиллагаанд дараахь шалгуур
үзүүлэлтийн дагуу шинжилгээ хийсэн.
• ХС-ийн эрдэм шинжилгээ, инноваци, технологи
дамжуулалтын нэгдсэн үзүүлэлт
• Эрдэм шинжилгээ, инноваци, технологи дамжуулалтын
үйл ажиллагаанд оролцогч магистрант оюутны тоо,
бүтээлийн тоо, чанар
• Багш нарын Б цагийн гүйцэтгэлийн талаархи сэтгэл
ханамжийн байдал
Гадаад дотоод харилцаа, хамтын ажиллагаанд дараахь
шалгуур үзүүлэлтийн дагуу шинжилгээ хийсэн.
• Гадаадын хэдэн их, дээд сургуультай ямар чиглэл хүрээнд
хамтран ажилладаг вэ?
• Хамтын ажиллагааны гэрээний үр дүн
• Хамтарсан төсөл, хөтөлбөр
• Гадаад, дотоодын хэдэн аж үйлдвэр, пүүс компанитай
ямар чиглэл хүрээнд хамтран ажилладаг вэ?
• Гадаад дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар
сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаанд
дэвшил гарсан эсэх
Өнөөгийн байдалд хийсэн
шинжилгээний үр дүн
• Сургалт - судалгааны ажлын уялдаа холбоог сайжруулах
механизм бүрэн бүрдэж чадаагүй, сургалтын орчин
нөхцөл шаардлагын хэмжээнд хүрэхгүй, эрдэм
шинжилгээ, инноваци, технологи дамжуулалтын үйл
ажиллагаа нь тогтворжоогүй, гадаад дотоод харилцаа,
хамтын ажиллагааны үр өгөөж төдийлөн сайн биш
байна.
• Энэхүү нөхцөл байдал нь сургуулийн өрсөлдөх
чадварыг бууруулж, бие даан хөгжих боломжийг хааж
байна.
• Иймээс бидэнд байгаа боломж, давуу тал дээрээ
тулгуурлан 9 стартегийн / давхардсан тоогоор / хүрээнд,
14 бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай
байна.
№
Үйл
ажиллагааны
чиглэл
Хэрэгжүүлэх
стратегийн төрөл
Хамгаалах стратеги
Стратегийн бодлого,үйл ажиллагааны чиглэл
Сургалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй хүчин
ажлыг зохион байгуулах
зүйлсийг
багасгах
Бизнесийн байгууллагатай хамтрах ажиллах
1
Элсэгчдийн тоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах
Сургалт
Тогтворжилтын стратеги
Идэвхитэй стратеги
Гадаад дотоод их сургуулиудтай хамтарсан мөн мэргэжил, салбар дундын
хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах / Оюутан солилцоо /
Төр засгаас хэрэгжүүлж байгаа магистр, докторын сургалт- судалгааны ажлыг
хослон явуулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах
Хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа шинэ хөтөлбөрийг нээх
2
Эрдэм шинжилгээ,
инноваци,
технологи
дамжуулалт
Хамгаалах стратеги
Б цагийн гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийн нөлөөллийг багасгах
ажлыг зохион байгуулах
Чиглэсэн стратеги
Бизнесийн байгууллагатай хамтран ажиллах
Улсын болон МУИС-ийн санхүүжилтээр эрдэм шинижлгээ, судалгаа, төсөл
хөтөлбөрийг хэрэгжүүлэх
Идэвхитэй стратеги
Хамтын ажиллагааны гэрээтэй байгаа гадаадын их сургуулиудтай
судалгаа, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх
ОУ, Үндэсний , Сургуулийн
хэмжээний Э/Ш-ний
байгуулах,тэнхмийн онол арга зүйн семинарыг тогтмолжуулах
Хамгаалах стратеги
3
Гадаад
дотоод
харилцаа, хамтын
ажиллагаа
хамтарсан
хурал
зохион
Гадаад хамтын ажиллагааг сургуулиас дэмжин хөгжүүлэх бодлого механизмыг
бүрдүүлэх
Тогтворжилтын стратеги
Хамтын ажиллагааны гэрээнүүдийн үр ашигт байдлыг дээшлүүлэх арга хэмжээ
авах
Идэвхитэй стратеги
Бизнесийн байгууллагатай хамтран ажиллах
9
14
• Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци,
технологи дамжуулалт, гадаад дотоод
харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх
бодлого үйл ажиллагаанд
Бизнесийн
байгууллагатай хамтран ажиллах тухай
асуудал
адил
тусгагдсан байгаа нь
цаашид сургуулийг хөгжүүлэх стратегийн
гол цөм нь энэхүү хамтын ажиллагаа байх
болно гэдгийг харуулсан.
Хоёр. Гадаадын их сургуулиудын туршлага
• Гадаадын их дээд сургуулиуд аж үйлдвэр, пүүс
компаниудтай хэрхэн яаж хамтран ажилладаг
талаар туршлага судлах шаардлага бий болсон.
• Ингээд 2012-2013 оны хичээлийн жилийн
эхний хагаст бүх мэргэжлийн төлөөлөл орсон
18 хүний бүрэлдэхүүнтэй 2 баг явуулж БНСУын Хосео их сургууль болон Олон Улсын их
сургуулийн бизнесийн сургууль дээр туршлага
судлуулсан.
• Эдгээр 2 сургуулийг сонгосон шалтгаан нь
манай сургуультай адил бизнесийн онцлогтой
сургуулиуд юм.
1
Бизнесийн
онцлог
Тус сургуульд бэлтгэж буй
мэргэжлүүд
Хүний нөөцөө
зохион байгуулах
Бизнесийн сэтгэл зүй
/ Хүний нөөцийн менежер /
Харьяалах тэнхим
Менежментийн тэнхим
Үйлдвэрлэлийн менежмент
2
Үйлдвэрлэл
явуулах
3
Бүтээгдэхүүнээ
зах зээлд гаргах
Реклам зар сурталчилгааны
менежмент
Худалдааны менежмент
Зочид буудал зоогийн
газрын менежмент
Худалдаа, маркетингийн
тэнхим, Зочид буудал
зоогийн газрын
менежментийн тэнхим
4
Мөнгө санхүүг
зохицуулах
Ня-бо, хяналт шалгалт
Ня-бо, мэдээлэл зүй
Нягтлан бодох бүртгэлмэдээлэл зүйн тэнхим
Бизнесийн эрх
зүйн орчинг
бүрдүүлэх
Бизнесийн эрх зүй
Бизнесийн эрх зүйн тэнхим
5
6
• Гадаадын
сургуулиуд
энэхүү
хамтын
ажиллагааг сургуулийн санхүүгийн чадавхийг
дээшлүүлж, улмаар багшийг хөгжүүлэх,
оюутныг
хөгжүүлэх,
сургалтын
орчин
нөхцлийг сайжруулах замаар сургуулийн
өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой
хэрэгжүүлж байна.
• Хамтын ажиллагааг хэрэгжүүлж байгаа гол
арга нь бизнесийн байгууллагын удирдах
ажилтнуудад зориулсан магистрын сургалт
явуулж, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгаа
төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Гурав. Худалдааны Сургуулийн хөгжлийн хөтөлбөр
Сургуулийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
Мэдлэг, ур чадвартай
багшлах боловсон
хүчинтэй байх
Шилдэг сайн оюутнуудыг
элсүүлж авах
• Мэдлэг ур чадварыг нь • Оюутны тэтгэлгийн
дээшлүүлэх,
систем
• Гадаадад явуулж сургах • Төгсөгчдийг ажлын
• Эрдмийн зэрэг цолтой
байранд зуучлах
багш нарын тоог
• Оюутан солилцоо ,
нэмэгдүүлэх
тэтгэлэгт хөтөлбөрүүд
Багшийн хөгжил
Суралцах орчин нөхцөл
бүрдсэн байх
• Номын сан
• Цайны газар
• Биеийн тамир спорт,
урлагийн заал
• Нэг цэгийн үйлчилгээ
• Хичээлийн анги
танхим, техник тоног
төхөөрөмж
Оюутны хөгжил
Сургуулийн хөгжил
Хөрөнгө оруулалт шаардлагатай
Орчны хөгжил
Сургууль санхүүгийн чадавхитай байж, багшийг хөгжүүлэх, оюутныг
хөгжүүлэх, сургалтын орчин нөхцлийг сайжруулах замаар өрсөлдөх
чадвараа дээшлүүлэхийн тулд бизнесийн байгууллагуудтай дараахь
чиглэлээр хамтран ажиллана.
Магистрын
сургалт
Бизнесийн байгууллагын
удирдах ажилтангуудад
зориулсан магистрын
хөтөлбөр болон
антрепренёр магистрын
хөтөлбөр нээх
Хөтөлбөр боловсруулах,
сургалтын зөвшөөрөл
авах , анги танхим ,
багшлах боловсон хүчин
бэлтгэх , бусал бэлтгэл
ажлуудыг хангах
Эрдэм
шинжилгээ,
судалгаа, төсөл
хөтөлбөр
Эрдэм шинжилгээ,
судалгааны төв
байгуулах / Антрепренёр
төв/
Профессорын баг
байгуулах
Бизнесийн
байгууллагуудтай
уулзалт зохион байгуулах
Хамтран ажиллах талаар
санал тавьж , гэрээ
байгуулах
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр
гарах үр дүн
•
•
•
•
•
•
•
•
•
Дадлага практик, эрдэм шинижлгээ, судалгаанд түшиглэсэн сургалтыг явуулна. Ингэснээр сургалтсудалгааны уялдаа холбоо хангагдан чанартай төгсөгчдийг бэлтгэн гаргана.
Багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх мэдлэг ур чадвар дээшилж Б цагийн
гүйцэтгэлийн талаархи сэтгэл ханамж, эрдэм шинжилгээ, инноваци, технологи дамжуулалтын үйл
ажиллагаа сайжирна.
Магистрант оюутан профессорын баг болон профессор багшийн гүйцэтгэж байгаа эрдэм
шинжилгээ, судалгааны ажилд оролцож, санхүүгийн дэмжлэг авах боломжтой. /Ассистаншип/
Гадаад, дотоодын пүүс, компани, аж ахуй нэгж байгууллагатай зах зээлийн эрэлт хэрэгцээнд
тулгуурласан төсөл ,хөтөлбөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гүйцэтгэн, үр дүнг үйлдвэрлэл
практикт нэвтрүүлэх боломж нээгдэнэ.
Эрдэм шинжилгээ судалгааны үр дүнгээр мэдлэг бий болгож түүнийгээ ашиглан баялаг бүтээх буюу
санхүүгийн чадавхиа дээшлүүлэх нөхцөл бүрдэнэ.
Багш,
судлаачдын ажлын үр дүнг зохиогчийн эрх, патент, технологи дамжуулалт,
үйлдвэржүүлэлтийн үр дүн зэргээр үнэлэх боломжтой болно.
Эрдэм шинжилгээ, инноваци, технологи дамжуулалтын үйл ажиллагаанд магистрант оюутнууд
өргөн хамрагдах боломж нээгдэнэ.
Сургууль санхүүгийн хувьд тогтворжин багшийн хөгжлийн асуудал,оюутны хөгжлийн сургалтын
орчинг сайжруулах асуудлыг шийдвэрлэх боломжтой болно.
Оюутнууд, эрдэмтэн багш судлаачид, сургууль бүхэлдээ хамтдаа хөгжих төдийгүй ХС-ийн
эрдэмтэн багш судлаачид, оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд бий болсон
мэдлэг нь Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болох юм.
МУИС-ийн хөгжилд Худалдааны
Сургуулийн оруулах хувь нэмэр
• Тус сургууль нь бизнесийн байгууллагатай хамтран
ажилладаг хамгийн шилдэг сургууль болох зорилго
тавин ажиллаж байна. Энэхүү зорилгын хүрээнд
хийгдэх бодлого үйл ажиллгаа нь МУИС-ийн алсын
хараа, эрхэм зорилгод бүрэн нийцэж байна.
• МУИС-ийн бодлого үйл ажиллагааны гол чиглэл
болох Их Сургууль-Аж үйлдвэрийн хамтын
ажиллагааг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр болно.
• Антрепренёршип төв байгуулах, антрепренёршип
магистрын хөтөлбөр нээхэд үндсэн тулгуур бааз нь
болж чадна.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

similar documents